Billionaire

дарамт юм даа

2013 оны 06-р сарын 22 Нийтэлсэн futurelady

гадаа нээх сонин намар шиг шуураад исгэрээд байхийн. ядаж байхад энэ модны цагаан хөвөн шиг юм бүр балайруулжийна. нээрээ энэ хөвөн шиг цагаан юм модны үрийн шингэн юм гэсэн ш дээ хахахаха. энэ чинь бөөн дарамт ам хамар руу ороод, тэгэхээр энэ чинь одоо бэлгийн дарамт гэсссс үг ш дээ хахахаах

маньчку 3 нь ээж мод орохоор яаг ингэсгээд гарлаа. нөхөр бид 2 явах гээд бэлтгэлээ базаагаад дууссан чинь манай босс нойроо авч эхэлсэн учир мань 2 дуртай дуртай юмаа хийгээл суужийна даа гэжжж...

хүүш нээрээ тэрнээс гадна би гэж хүн үргэлж гашуу оргисон хүн явжийна. яасан гэхээр манай босс кондишны ханиад хүрээд эмийг нь уулгах гэж өөрөө ууж, нөхөртөө уулгаж янз бүр болж өгөх гэсээр байтал эмнийх нь талыг би өөрөө цааш нь харуулж байх шиг байнооо ккк. тэгээл яахав дээ нэг сэхээ аваал өөрийгөө мэдрээд ирэнгүүт ам нуль гашуу оргичихсон наажийдийн

өнөө орой дарханы шөнийг балайртал үзэж сайхан зугаалнааа. нэт-ээс хараад байхнээ дахиад нэг гоё гүүр мүүр нэмэгдсэн харагдаж байна лээ. бас дээр нь таньж мэдэх хүн байхгүй санаа амар байна даа. ёёоох бүр горхой асаад байнаа босс хурдан сэрээсэй ккккк

яриулаал зохиочихдог айн ккк

2013 оны 06-р сарын 21 Нийтэлсэн futurelady

өчигдөр манай хүн нэг нэвтрүүлэгтэй гээд охин бид 2-ыг хамт авч явлаа. нэвтрүүлэг нь эхлэхийн өмнө нэг хүн манай хүнтэй яриад л байсийн би ч охиныгоо саатуулаад л сууж байлаа. тэгээд тэр 2-ын яриаг нь сонсохнээ бүр инээдтэй юм яридаг нассс. манай хүн за миний хөгшөөн чи миний ханьд янзын сайхан шүлэг зохиогоод өгөөрэй гээл тэгжийнэ, тэгсэн нөгөөх нь миний хөгшин надад сайхан яриад өгчих ... манай хүн найз нь нэвтрүүлгээ дуусгаад  тэгээд янзын сайн ярьж өгье гэжүүү хахахахаах. миний утгыг ярьж өгөх гэж байгаа болтаймааа хахаха. 

за миний ганц хүүхдийг гаргасан, тэр нь эмэгтэй. интернэт компьютерээс огт салдаггүй гэж ярих юм байхдаа кккккк 

нээх мулгуу хоёр

2013 оны 06-р сарын 11 Нийтэлсэн futurelady

за нэгдүгээр хэсгийг нь өмнө нь оруулсан даа. яагаав нээх дүффф дүфф шүлгүүд байсан. одоо хоёрдугаар хэсгийг нь оруулж байна. сая нөгөө комоо ухаж 40-өөд тооны шүлэг гэх юмуу солиорол гэх юмуу нэг юм оллоо. ойлгосон бол бас тайлбарлаад өгөөрэй. би өөрөө заримыг нь ойлгохгүй байгаан гэхгүй юу. гэхдээ зайлуул тэр үедээ нэг юм бодож бичсэн л байх хахаха. жаахан шүүж байгаад оруулахгүй бол зарим нь бүр аймар юм байна. гайгүй гэснийг нь оруулъя даа.

1. Хүнд гэж битгий боддоо
Басхүү амьдрал чинь гоё ш дээ
Хаягдах гэдэг бол сэтгэлийн л юм
Хагацлын хаалгыг татнаа л байхгүй
Нүдэндээ цогтой
Нүүрэндээ инээмсэглэлтэй
Өлсөвч дүүрэн
Өвдөвч сэргэлэн
Тэвчээрийн хязгаарыг
Хүлээлтийн хязгаартай
Итгэл дүүрнээр
Илгээлт бүрээр хайрыг
Нууж хаалгүйгээр

Ний нуугүй хүүрнэн өгүүлнэ дээ /Энд нэг залуугаас салсан юм шиг байгаа юм тэгээд тэрийгээ нээх тоохгүй байгаа юмдагуудаа хахахаха/

2. Хязгаар нь үгүй хайраар
Хэний ч чадахгүй хайраар
Худал үгүй хайраар

Хайрын дээдээр хайрлая чамайгаа /бас яахав ээ хөөрхий арай гайгүй ойлгогдохоор юм бичиж/

3. Хайртай гэдгээ мэдэрлээ

Харцнаас чинь хайрыг мэдрэхийг хүслээ
Хаалгыг чинь тогшихыг хүссэн ч
Халуун хайраа нам дарлаа
Хамгийн ихээр бачуурлаа
Харанхуйд бүр их мэдэрлээ
Харвах ододтой хамт
Хайраа аваад харвалаа
Сэтгэл гэж байдийн болов уу
Сэлж, мөлхөөд ч болов
Сэвтээж үл болном

Сууж байж ч чадахгүй нь /энд бүр байж ядталаа дурлажээ янз нь, одоо бодоод байхад нээх хүнд дурлаад сүйд болсноо санахгүй л байгаам даа/

4.Өргөсгүй амьдрана доо

Зохиолыг бичнэ доо
Бугун цаг шиг цохилно доо
Будан дунд манарана доо
Чи дэргэд байна доо
Ямаа шиг майлуулна доо
Халуун хайраар хайрлана доо

Халбага пиво ууна дооо /хахахах за бүр яавал ч яана гэжийнэ цаа чинь/

5. Намайг гэж

Нэг нэгнээ гэж

Тэглээ гэж

Энэ ингэлээ гэж

Улайм цайн яриад

Уусан идсэнээ

Найз нөхөддөө

Нээх яриад сүйд болов хэхэхх энэ одоо шүлэг болоод байна уу юу болоод байнаа / нэг л бишээ/

цаа чинь гаргаахаа больсоон

2013 оны 06-р сарын 07 Нийтэлсэн futurelady

за маньчку нь энэ хэдэн бэйкеринүүдийг дампууруулах нь гэхгүй юу. тортыг 1 цагийн дотор нь хийгээд хаядаг болжийш дээ. за тэгээд бас ингэж хурдан торт хийхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэж байгаа зүйл бол тати гээд крем байна. их амархан миксердээл болоо. 

хамгийн сүүлд нэг иймэрхүү торт хийлээ. ингээд орхих гэснээ болиод жаахан чимэглэсэн болсийн.

эцсийн үр дүн нь энэ. манай нөхөр энийг хараад ажлынхандаа аваачиж өгнө гэж наадийн. би үгүй гээл чичирсээрэн байгаад өөрөө идцэн.  

жүшээд жүшээд энэ  

хүүе нээр маньчкугийнх нь нуруу өвдөөд үнэн сампирчийнаа. хэдэн өдөр иллэг массаж хийлгэлээ. тэгсэн бөөр сунаад газар шүргэх гээд байгаан байхаа. таргал гээд байхийн. ядаж 3 кг нэм гэхийн одоо. таргалчих ямар арга чарга байна хүмүүсээ.  

эрээвэр хураавар юм

2013 оны 06-р сарын 06 Нийтэлсэн futurelady

хэй сайн уу блогчидоо. маньчкугийнх нь бие жаахан нормальны бус болоод, охин хүүхэд 60 биш бүр 60-ийг үржих нь 2 чавганцын ажлаа хийгээд манай хоёр бандайгаааллл, маньчкуу нь шүгэлдэээлллл нэг иймэрхүү анзааны байлаа. за тэгээд унасан бүхэнд шалтаг ямар мундах биш дээ. зугаацаад, идээд, унтаад явах зав бол байсан. блог бичих зав харин ... ккккк. 

нээрээ энэ хооронд манай том бандайлаагийн төрсөн өдөр болоод, залуу үеийнх шигээ сувинер мувинер бариад зогсож байлтай биш гээд их толгой гашилгалаа. өөрөөс нь асуухаар яахийн бэ хайраа мөнгөний гарз нтр гэжүүү хахаха. гэхдээ энэ үг нь шаал худлаа байдаг байхгүй юуу. яг тулахаар гар дагуулж хараад аааягүй соргог болчихдийн. тэгээд би жаахан явуулаад за ашгүй ашгүй мөнгөө хэмний гээд хэдэн үг чулуудчихсан хахахах. тэгээд хэд хоногийн өмнөөс насных нь тоогоор сарнай захиалаад бэлдчихлээ. хүсэн хүлээсэн өдөр нь мэээлин хоолик царайлооол байжийсан. хахахахахах яааааг миний хэлснээр болж байгаам чинь өдөр цайндаа ирснээ гар дагуулж хараад л намайг өрөө хооронд явж гарч ирэх хооронд сортос сортос гэээл хахахаха. тэгсэн яасан гээч бусад өдөр нь цайндаа хам хум ирээл эргээд ажил руугаа сумарчихдаг хүн чинь бүр унтаж нтр хахахха би уг нь ажил руугаа явахаар нь гялс гарч цэцгээ аваад ажил дээр нь фүүүүн фааан гээл сурпрайз барих гээд байгаа байхгүй юу. бас дээр нь нөгөө цэцэг захиалсан хүн маань байн байн залгаад та цэцгээ авах болоогүймуу нтр. тэгээд цэцгийн охин руугаа смс нисгэчихээд хамт унтаад өгсөн. тэгжайтал ч ашгүй ажлаас нь дуудлаа шүүү. гарангуут нь охиноо шууд аваал цэцэгрүүгээ сумарцан. за тэгээл ашгүй цэцэг авах хооронд охин маань машиндаа унтчихлаа даа. тэвэр дүүрэн цэцэг бариад л айр маадгар ажил руу яваад орсон ажлынхан нь манай хүний төрсөн өдрийг нь тэмдэглээд бөөн шоок хийцэн байдийн, би дээр нь ярилцчихсан юм шиг гэнэт яваад орсон манай хүн бүр гайхаад нүдээрээ чих хийцэн суужий лээ ккккк тэгснээ бас миний охиныг яасан гэжүүү.  ингэж бөөн маапаан паянтай төрсөн өдрийг нь тэмдэглэлээ. манай хүн энэ төрсөн өдрөө хэзээ ч мартахгүй гээд байна лээ. ажлынхан нь бас гэнэтийн сурпрайз бариад их гоё байлаа гээд нулимс дуслуулах гээд л байлээ гэхгүй юуу ккк.

аан бас машаан мөргөөд. яасан гэхээр 2 бандайлаатайгаа гадуур салхилаад аягүй маадгар явжаайсан байхгүй юу. тэгсэн урд нэг машин үргэлжилсэн цагаан зураасаар эргэх гээд зам хаагаад зогсчихоор нь би амьхандаа үргэлжилсэн цагаан зураасаа харалгүй эргэх гэж байна гэж бодоод сануулах гээд сигнал өгөхгүй юу. тэгсэн нөгөө цагаан машаан чинь эргэнгүүтээ цонхоороо цээжин биеэ майр гаргаж ирснээ пиздаа минь алий шүү гэж наадийн. тэгэнгүүт нь гэнэт дургүй хүрээд шууд дагаж эргээд бөгсийг нь май чи мөргөцөн яааадийн хахах. гэхдээ би ч яг мөргөөгүй л дээ. яагаад доромжилсныг асуух гэж амьхандаа замд нь хөндөлсөж зогссийн тэгсэн тэнэг гар чинь надаас зугтах гэж байгаад сандарч цаашаагаа биш над руу дарааад бөгсөө ухуулчихдаг байна ш дэээ. тэгсэн нээх пээдгэр бацаан бууж ирээл хоолойгоо шахаал пээдийдийн. энэ одооны худлаа хэлбэр шахцан, гоомой хувцасласан пээдгэр залуучууд үннээээн дүфффф.

заа тэгээд хүний амьдрал л юм хойно сайн муу, сайхан муухай ямар дуусах юм биш.

миний нэг баримталдаг, сэтгэлдээ бодож санаж явдаг нэг бодол байдийн. энэ нь хүн зовсон ч бай, жаргасан ч бай хүн хүнээрээ, төв бодолтой байхийг хичээдийн. бас үргэлж инээж, бүх зүйлийг сайнаар харж, зовсон ч зовоогүй юм шиг, жаргасан ч жаргаагүй юм шиг явахыг хичээдэг.

зарим хүмүүс намайг хэлдийн чи одоо жаахан дүффф байхаа муу юм чамд тохиолдчихсон байхад чинь хахахаха гээд инээгээд байхийн гэжжж кккк. надад муу юм тохиолдчихлоо, би өвдчихлөө гээл урвайгаад, унжиганаад байвал нөгөө айхтар сүлд хийморь чинь дагаад л унана шүү дээ тиймээ 

мань 2 ингээд бас шараад идчихдийн

2013 оны 04-р сарын 12 Нийтэлсэн futurelady

мань нь ойрд жаахан зурагтай юмнууд шахаад айна ууу. за за яадийн тээ. мань 2 хааяа ингэж иддийн. хөлдүү махаа хавтгай том том хэрчээд луувангийн салат, будаа, салатны навчаар нтр орно. луувангийн салат шарсан махтай яг зохьцдог юм. ахиухан сармистай луувангийн салат ч янзтай шүү дээ. 

яааг ингэж боож байгаад л хаапп. ёстой янзтай. таанууд ингэж идээд нэг үзээрэй. манай хүн ингэж идэхдээ их дуртай байдийн. энэнтэй бас халуун ногоо могоо холиод идэж болно ш дээ. 

Напелеон торт

2013 оны 04-р сарын 08 Нийтэлсэн futurelady

энэ напелеоныг ч ёстой гаргаахгүй болсон доо. орц нь гэвэл 2ш өндөг, 200гр масло, гурил тааруулаад, элсэн чихэр 200гр гэсэн байсан би бол бага хийсэн, 1 жижиг халбага хөвсийлгөгч. сахар, өндөг 2-оо уусан шингэлцтэл хутгаад тэгээл бусдыг нь бүгдийг нь хийгээл хутгаал дараа нь гурилаа тааруулаад л хийчихсэн. аан нээрээ зөгийн бал 3 халбага хийсэн юм байна. тэгээд гялгар уутанд боогоод  30 минут байлгаад тэгээд л болно доо. тэр хойгуур нь кремээ зуурсан. маслоо тасалгааны температурт байлгаж байгаад сайн хутгаад тэгээд дээрээс нь молокогоо бага багаар нь хийгээд л хутгаад байсан. тэгээд хөргөгчиндөө хийгээд мартсан. за тэгээд 30 минут хөлдөөгчинд байлгасан гурилаа гаргаж ирж тэнцүү 6 хуваагаад халаасан дуковкондоо хайраал хайраал гаргаал гаргаал нэг таваг тавьж байгаад тойруулж зүсээл зүсээл кремээ дээр нь нялаад тэгээл болоо. эрмэгээс нь илүү гарсангуудыг нь үйрүүлж байгаад цацсан. 

зүсээд энэ 

бүүр нөгөө зүссэн нь энэ кккк 

манай хүн боов талх идэхгүй иймэрхүү юм сорчилж идээд түс түсхийтэл таргалаад л байна даа гэж. би нь тэгсэн шүгэлдэээллллл ..... хахахахах 

гэртээ ч гэсэн хийж идэж болно ш дээ

2013 оны 04-р сарын 08 Нийтэлсэн futurelady

 

маньчку нь нээрээ шорлог идмээр санагдаад тэгээд гэртээ ийм шорлог хийсэн. утааны амт л ороогүйг эс тооцвол янзтай гоё болсон. шорлог хийхэд урьдчилж амталж нтр болоод байдагдаа. маньчку нь тэгээгүй ээ ингээл томхон томхон хэрчээл шоронд зооцон. тэгээд бага зэрэг хуурах маягтай шарлуулж байгаад ус хийгээд нэлээд болгосныхоо дараа барбикуу соус хийгээл шөлийг нь ширгээчихсэн. аан бас давс жаахан цацсан. 

манай ноён паах пөөх юуун гоёийн гээл амаа олохгүй идсэн гэжугай. за тэгсэн гачир гэж элэгийн юм байгааз. энэ цагаан лууванг би дарсийн. махтай идэхэд их гоё. тэгээд дээр нь огурций урт урт тёркдоод л болцон. манайх гэдэг айл амтлагч нээх хэрэглэдэггүй юмоо. уг нь идэх дуртай. босс диатезтэй учир амттай шимтэй бүх юмнаас татгалзаад байгаа.  

заа нөгөөх чинь нэг мэдсэн зовлонгоо тооччихсон явжийна хахахаха 

За нэг иймэрхүү фондант торт хийлээ. энийг чинь чимэглэнэ гэдэг үнэндээ цаг зав, хүчин чармайлт их ордог учир ёстой гэцүү юм билээ. энэ бантак, 8-ийн тоо хийх гэж ай мөн будилсан дөө. 

энэ бантакаа идмээргүй хараад л баймаар санагдаад, ямар их зовж хийлээ гэж бодохоор л .... кккк 

зүсээд энэ дээ. их гоё амттай болсон. за тэгээд иймэрхүү л юм хийлээ.  

мартын паян

2013 оны 04-р сарын 06 Нийтэлсэн futurelady

Мартаар нээрээ баахан хөгжилдлөө шдээ. манай хүн надад хоол хийж өгөөд л, би дээшээ хараал гэвтээстэй айр айр ганц өдөр үнэнн тасссс байлаа ш дээ. гэхдээ бас дотроо өө ингээд ганцхан хоол уу нтр гэж бодоолл. за тэгээд манай хүн ажилтай гээл гараад л явлаадаа. би ч жаахан гоморхонгуй байжийсан чинь хаалга нүдлээ, очоод хэн бэ гэсэн дугардаггүй, дурангаар харсан чинь нэг эрэгтэй хүн байна. яах гэж байгаан гэсэн хотоос бүргэд хамгаалалтын албанаас явж байна гэхийн. би бүр гайхаад манайх хамгаалалт дуудаагүй ээ гээл тоосонгүй. манай хүүхэд унтчихсан байсийн тэгэхэд. тэгсэн бүр нүдээд салдаггүй шүү. миний бүр уур хүрээд чи одоо яваач мэдрэл юмуу, яах гээд байгаан хүүхэд унтаж байна, хахахах бараг хүүхэд сэрээвэл гохино мохино цаашаа яв мав гээд тэгсэн тэнэг гар чинь нүдээд салдаггүй дээ. заавал манайд орно гэнэ. би сүүлдээ бүр айгаад нөхөр рүүгээ залгасан чинь аан хайр нь яг орц руугаа орж байна гэхээр аягүй баярлаал. 

тэгээд манай хүнтэй нөгөө хүн орж ирснээ сагс дүүрэн сартай өглөө дөө. айр цэрэг мэрэг хувцас юмуу хаашайн лааг шар мар сүр сүр төмөр мөмөртэй хувцастай. манай хүн ч нөгөө хүнийг танихгүй өө манай эхнэрт ирж байгаамуу нтр гээл. нөгөө гар чинь за таньд баяр хүргэе, сайхан баярлаарай нтр гээл айр ёсолж нтр. за би бүр гайхаад, манараад, шокодчихсон. дотроо за ямар лай нь хүний гэр бүл үймүүлэх гэж байгаа юм шиг гэрт цэцэг авчирч өгч элийрдэг байнаа гээд л ... ёстой аймар сэтгэлээр унасан. манай хүн ямар хүнээс ирж байгаан гээд ядаж байхад хажуугаас байн байн асуугаад. би ч цэцгийг нь ухаад ухаад л байлаа зурвас нтр юу ч байхгүй. тэгээл бодоол байсан бодоол байсан надад хамгийн гол нь ингээд сэтгэл гаргаад цэцэг өгчих эр хүйстэн байхгүй л байхгүй юу миний санахын нөхрөөс өөр хахахах. 

тэгээл шууд хэлсэн миний хайраа би ерөөсөө үхүүл таарна гээл хэлсэн чинь нулимс шууд сад тавьсан. би өөр яахын зүгээр байж байгаад гэнэт гэртээ шоконд орж нтр хахах та нар яах байсан бэ миний оронд байсан бол. өө за тэгсэн манай хүн харинээ миний хайраа битгий би өгүүлсиймаа гэж наадийн хахахха нэг иймэрхүү паянтай. аан тэгээд төгсгөлд нь мундаг гоё сурпрайз авсан. 

бас нээрээ манчку нь өөртөө баярын торт хийсэн. зургийг нь тэгж байгаад оруулнаа. энэ гого бас хүний хүч хөдөлмөр, цаг завыг бас үрэн таран их хийжийнэ. хэд хэдэн бичлэг маань зүгээр нь үнсэнд хаясан зүү шиг алга болжийлээ. тэгэхээр нь шаал дургүй хүрээд хэд хоног гүрийсэн зүгээр 

залхуурсны эцэст

2013 оны 03-р сарын 05 Нийтэлсэн futurelady

за сайхан шинэлцгээсэн үү. би нь баахан тэнэж тэнэж гэртээ ирээд 3,4-өөдхөн хоноод байж байна. мань 3 гэртээ ирээд хэмнэлдээ орж чадахгүй муужирч унасан амьтад л байна. охин маань бор хоолонд орсон. аав нь бүдүүн дээрээ улам бүдүүрээд, ээж нь туранхай дээрээ улам тураад ирэх шив дээ. цагаан сараар ижий аав дээрээ очиж их гоё байлаа. ай тэр хөдөө гадаа чинь жинхэнэ жаргал байнаа байна. болдог бол тэнд үлдмээр л байлаа. 

нээрээ охин маань мундаг болж байнаа. одоо үлгэр уншиж өгч унтуулж байгаа. тэрэндээ их дуртай нухацтай нь аргагүй сонсож байгаад л унтаад өгнө. унтахдаа бас их маягтай унтнаа. духан дээрээ гараа тавиад эсвэл энгэр дээрээ 2 гараа зөрүүлж барьж нтр унтаж байна ш дээ.

аан бас их сайхан баяртай мэдээтэй юм байна. миний бондгор хань мундаг том шагнал авсан. охин, манай хүн 2 хөдөө очоод бөндгөр бөндгөр цагаан хонинуудыг түүж өгсөн дөө харин ч нэг. зун тэнд очоод нэг нэгээр нь шарж идээд байдаг хэрэг гэж би боджугай.

би нь блогоо бичээд хоол унд хийгээд оруулмаар байх санаа байвч сачий минь одоохондоо хүрэхгүй л байхиймоо. яаагаад ингүүл цагаан ногоон сараар байгаагүй болохоор нөхөн золголт, цай цүү уулгах гээд бас дээр нь нөгөө айхтар шагналынх нь бичкэн бичкэн юмнууд яваад байнаа. таньж мэддэгээс гадна танихгүй мэдэхгүй күмүүнүүд бас гарч ирээд золгуут нтр болохоор нь монголынхоо ёсоор цайлж дайлаад гаргахгүй бол бас болохгүй байх юмдагуудаа. за тэгээд урьдын хэмнэлдээ удахгүй орноо. бас нээрээ нэг санаа оноо байгаад байгаам. охиноо салхилуулангаа фантом хавиар явж гоё ээжтэй санаандгүй бөгөөд санаатайгаар тааралдах гээд нэг санаа оноо байгаам байна шүү хахахахах 

Fondant cake

2013 оны 02-р сарын 01 Нийтэлсэн futurelady

 за хайртай ханьдаа Гэгээн Валентины баярт зориулж фондант бялуу хийлээ. уг нь өдөр хийгээд блогтоо нарийн рэсайф-тай нь оруулъя гэсэн чинь өдөр гурилаа хайгаад олдоггүй. тэгсэн яасан манай хүн өглөө ажилдаа явахдаа нуугаад явцан байдиймдаа. би нь босонгуутаа фондантаа зуурчихаад кексээ хийх гэсэн гурил байдаггүй бүр гайхаад хайр луугаа залгаад хайраа манай гурил алга болчихож гэсэн чинь чи ядаж ганц өдөр зүгээр суугаад өгдөө гэж атаманддаг байнаш дээ хахаха. гараад авчих гэхээр охиноо ганцааранг нь үлдээж чаддаггүй, нэг л аймар санагдаад. тэгээд орой нөхрийгөө ажлаасаа ирэнгүүт нь хөөрхнөөрөө харсааран байгаад гурилаа гаргууллаа ш дээ. 

яарч хийсэн учир хийсэн барьсан талаарх зургийг нэг бүрчлэн авч чадаагүй. та нарт кекс, крем бол тодорхой учраас энэнээс хойшхийг нь ганц нэг кадраар баримтжууллаа. кексээ дундуур нь нэг хуваагаад завсар нь кремээ хавчуулаад тэгээд бас бүрсэн байгаа нь энэ 

ягаан маршмаллаваар хийсэн учир сууринд нь өнгө оруулалгүй зуурсан чигээр нь ингээд бүрсэн 

энийг болохоор дээрх ганц нэг утга учир бүхий чимэг хийнэ гэж бодоод улаан хүнсний будгаар ийм болгосон юм. нээрээ готоос америк хүнсний гелин будаг авсийн. тэрнийхээ ид шидийг нь ингэж эхлэж үзлээ. 

за тэгээд чимэглэх гоё гоё санаа уг нь байсан л даа гэвч тэр хэвлэдэг баридаг юм нь байдаггүй. тэгээд яарч хийсэн болохоор байсан ганц хэвээрээ ингэж хөтлөлцсөн хүн хийлээ. аа тэгээд энэ фондантаар чимэглэх чинь бас хэцүүйн байна лээ. гарт наалдаад хэвлэчихээд авах гэхээр хэлбэр дүрс нь алдагдчих гээд ёстой хэцүүн байна лээ шүү кккк гэхдээ тэр криско гэдэг нь байвал ингэж наалдаж нтр ядаргаа болдоггүй юм шиг байгаан. валентиных учраас хайртай гэдгээ илэрхийлэхгүй байж яахин болох билэээ бас бичээд байгаамаа хахахах өөрөөр хийж чадахгүй байгаам чинь яадийн

за тэгээд зүсээд энэ 

зүсэм нь энэ. амт бол салахын аргагүй болсон. би тортоо хийж байх үедээ нөхрийгөө гал тогоонд орж ирвэл миний сэлэм гялс нтр гэчихсэн байж байгаад хийж дуусгаад нүдийг нь боож байгаад айр армаанчигаар харуулж сурпрайз барьсан гэжугай. манай хүн намайг ийм юм хийж байгаа гэж огт болдоогүй, төсөөлөөгүй учир мэдээж энэ бол гэнэтийн бэлэг болсон. 


лаг аниагийн яриа

2013 оны 01-р сарын 29 Нийтэлсэн futurelady
өчигдөр маньчку нь айр трансд билэтээ хүлээгээд сууж байсан чинь нэг 50 орчим насны аниа орж ирээл айр трансын хүүхэнтэй ярьж өгч байнаа. би нь сэтгүүл уншингаа яриаг нь сонсоод байсан чинь эгч ёстой үнэн тасархай ярьжийш дээ хахахаха. нэг залуугийн тухай л яриад байгаа бололтой. англи монгол холиол авч өгчийнө. ингэнээ тэрний мамми нь рич /rich/ ш дээ.  тэр миний тухай чамд яриагүй юу. надад юу болсон импормэшн /imformation/ байгаа ш дээ. нөгөө хүүхэн нь үгүй яриагүй ш дээ гэсэн чинь эгч ёоо тэр уг нь хэндсом анд рич /handsome and rich/ мөртлөө аягүй ступид-ээ/stupid/ нтр үүү хахахахха. би бүр писссс гээд инээчих гээд сэтгүүлээрээ нүүрээ хаагаад л суугаад байлаа ш дээ. удаан суувал ч нэлээн л уншууртай зүйл сонсох байлаа даанч билет маань гарсан учир гарахаас яахав хахахахах

торт хийчхэв үү, кекс хийчхэв үү

2013 оны 01-р сарын 28 Нийтэлсэн futurelady

энэ тортыг хийх гэж будаа агшаагчаа шатаав. уг нь энийг будаа агшаагчид мааш амархан хийчинэ гэсийн тэгсэн би чадаагүйгээр барахгүй бүр хав хар нүүрс болгоод будаа агшаагчаа шатаацан. заавар дээрээ будаа агшаагчиндаа хийгээд болох товч нь унангуут нь дахин дахин дараад бай гэхээр нь залхуураад унадаг товчлуурыг нь скочдчихсон байхгүй юу хахааххаха тэгсэн нүүрс болцон. за тэгэхээр нь яг энэ орцоор нь шарах шүүгээндээ нэг иймэрхүү кекс ч юм шиг, торт ч юм шиг юм хийчихлээ. амт бол ярих юмгүй сайхан болсон. за хийх заавар, орц нь:

бүтэн шоколадны талыг том халбага дүүрэн маслотай хайлуулна. 160 гр гуриланд жижиг халбаганы тал бэкин павдр эсвэл сода хийж сайтар хутгаад 100гр элсэн чихэр хийж дахиад сайн хутгана. 2 өндөгийг 4 том халбага дүүрэн сүүтэй хутгаад дээрх гуриландаа хийгээд хутгаад хайлуулсан шоколадаа хийнэ. будаа агшаагчаа маслоор сайн тослоод хийгээд байн байн унаад байвал байн байн дараад байна / энэ их но-той/. 25 минутын дараа бэлэн болно. шүдний чигчлүүрээр шалгахаа мартваа. одоо будаа агшаагчаа салгаад 10 минут дотор нь байлгана. гаргаж ирээд үлдсэн тал шоколадаа маслотай хольж хайлуулаад дээгүүр нь асгаж чимэглээд л болно гэсэн байсан. би уг нь бүгдийг нь зөв хийсэн байгааз. харин тэр скочддог л буруу юм боллоо. байн байн унаад байвал байн байн дараад бай гэдэг нь бас учиртай л хэлсэн байх хөөрхий ххахахаха.

за тэгээд энэхүү жороор шарах шүүгээндээ ийм нэг идэх юм хийлээ.  

зүссэн тал энэ

бүүр нөгөө зүссэн тал нь энэ 

Уншигчиддаа: зүгээр л бүгдийг сайхнаар харцгаая

2013 оны 01-р сарын 28 Нийтэлсэн futurelady
зарим нэг хүмүүсд хэлэхэд блог гэдэг чинь блогын эзний орон зай учир тэр хүн баярласан, гунигласан, стрессдсэн зэрэг янз бүрийн байдлаар бичлэг бичнэ ш дээ. тэгэхээр миний блогыг уншиж байгаа зарим нэг хүмүүс өөрсөд дээрээ тусгаж аваад байдаг юм уу яагаад ч байдаг юм бухимдахийн. муу сайн ямар ч зүйлийг уншиж өөрийнхөөрөө тунгаах шаардлагатай баймаарсан. магадгүй миний зарим бичлэгүүд таалагдахгүй байвал уншихгүй байж болно. би хэн нэгэнд хэзээ ч өөрийн үзэл бодлоо тулгаагүй учир муу муухай үг битгий шидээрэй. би хэзээд бүх зүйлийг сайн сайхнаар харж сайхнаар, хөгжилтэй байдлаар блогтоо бичлэгээ бичдэг. гэхдээ би хүн учир стрессдэнэ. уурлаж бухимдсан үедээ ганц хоёр бичлэг бичихийг үгүйсгэх аргагүй.